Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор дараах шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах санал гаргах орон тоог баталсан.

 

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

2

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

3

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

4

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

4

5

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

Нийт

12

 

            Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

 

            Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөн жилээс 10 жил хүртэл ажилласан байх

 

Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

    Шүүгчээр дөрвөн жилээс 10 жил хүртэл ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч нь зөвшөөрлөө 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу. 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


Холбоо барих утас 77104949 /54/