Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.03.21) боллоо. Хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяаг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

     Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буцаасан үндэслэлийг нягтлан шалгахад уг үндэслэл тогтоогдож байх тул дахин санал болгохоос татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

       Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэлгэн ажиллаж байгаа нэг шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгож, буцаах хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлснийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэв.

       "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тооны хязгаар, албан тушаалын ангилал зэрэглэл"-ийг шинэчлэн баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 76 дугаар тогтоол, "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам"-д тус тус нэмэлт өөрчлөлт орууллаа.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс