АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төв (COIL-Congressional Office for International Leadesrhip) энэ жил Эрх-зүйт ёс хөтөлбөрийн хүрээнд шүүхийн салбарын “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд “Шүүхийн хүртээмж, нээлттэй байдал болон цахимжилт” сэдвийн дор зохион байгуулна.
Дээрх сэдвийн хүрээнд хөтөлбөрт хамрагдахыг хүссэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтыг АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах юм.
Тавигдах шаардлага:
- Нээлттэй дэлхий болон АНУ-ын Засгийн газрын холбогдох бусад хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байгаагүй
- Хөтөлбөрт оролцсоны үр дүнд АНУ-ын холбогдох байгууллага, албан тушаалтан, хувь хүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх
- Шаардлагатай тохиолдолд Монголын түүх, соёлын онцлогийн талаар танилцуулга хийх
- Нээлттэй дэлхий хөтөлбөрийн төгсөгчдийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Товч хөтөлбөр:
6 сарын 12: Оролцогчид Вашингтон Диси хотод хүрэлцэн ирнэ.
6 сарын 13: Оролцогчид үдээс өмнө Нээлттэй дэлхий хөтөлбөрийн нээлт, таницлуулгад оролцож, үдээс хойш хотын товчхон аялал хийнэ.
6 сарын 14: Хүлээн авагч хот болох Техас мужийн Плейнвью хот руу ниснэ. Хөтөлбөрийн хугацаанд Америк айлд байрлана.
6 сарын 22: Улаанбаатар руу ниснэ.
Жич: Оролцогчдод англи хэлний мэдлэг шаардахгүй. Замын болон АНУ-д байх зардлыг хөтөлбөрөөс хариуцна.
Хөтөлбөрийг сонирхож байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар /[email protected]/-т хүсэлтээ 3-р сарын 21-ний өдрийн дотор ирүүлж анкет, маягт бөглөх заавар авна уу.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газар