Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 15 дугаар хуралдаан  өчигдөр(2024.03.14) болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

         “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-д зарим өөрчлөлтийг орууллаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шүүхийн цахим сан буюу www.shuukh.mn -д байрлуулахдаа захиргааны хэргийн хариуцагч болох захиргааны байгууллагын нэр, үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг нууцлахгүй байхаар, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хялбаршуулсан, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн цахим санд байршуулж байхаар журамлав.

 

        Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлалд нэмэлт өөрчлөлт орууллаа. “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ын 5.1.3 дахь хэсэгт “өмгөөлөгчийн хувьд гурваас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тухай нотолгоо (нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, гурваас доошгүй жил өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ зэрэг) гэж, 5.3.2 дахь заалтад “өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ” гэж  тус тус нэмж тодрууллаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 49.96-аас 49.99 хүртэл оноо авсан нэр дэвшигчийн үнэлгээг дараагийн бүхэл оноо руу шилжүүлэн тооцохоор болж, сонгон шалгаруулалтад хэрэглэх загвар, маягт”-ыг  шинэчлэн баталлаа.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 1 шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлснийг зарласан боловч нэг ч шүүгч сэлгэн ажиллах хүсэлт ирүүлээгүй байна. Мөн  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1 шүүгч сэлгэн ажиллуулах захиалга болон орон нутгийн 2 шүүгч сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснийг хэлэлцэн тодорхой шалтгааны улмаас татгалзаж шийдвэрлэв.

 

         Анхан шатны шүүхийн шүүгчийн 4, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 нийт 5 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар боллоо. Мөн ШЕЗ-ийн 2023 оны 258,299 дүгээр тогтоолын хэрэгжилт, шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын тайлантай сонсож танилцлаа.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс