Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж(2024.02.08) дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноогоор эрэмбэлэгдсэн 10 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Нийслэлийн Налайх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгч сэлгэн ажилуулах тухай зарын дагуу нэг хүсэлт ирснийг хэлэлцэж Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэгийг Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт ирээгүй.
“Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд шүүхийн Тамгын газруудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, холбогдох чиг үүргийн хороодоор хянуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр үүрэг болгов.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Хэвлэл мэдээллийн хэлтэс