Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

 

      Хуралдаанаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Галбаатар Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан цахим сургалтыг зохион байгуулах тухай, тус зөвлөлийн дарга Т.Болормаа Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид ирсэн өндөр үнийн дүнтэй өргөдөл, хэрэг маргааны судалгааг тус тус танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

 

 

       Мөн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ орон нутгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны холбогдох дүрэм журам, хуулийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтыг хийсэн талаар тайлангаа танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сайн туршлагыг бусад шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

                                                                       ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ