Монгол Улсад 2023 онд 524 шүүгч 113 мянга 284 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс шүүхээр таслан шийдвэрлэдэг эрүүгийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, мал хулгайлах зэрэг гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх болон бусад мэдээллийг өнөөдөр (2024.03.04) “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай мэдээллийг тус албаны дарга Х.Билгүүнзаяа нар тус тус хүргэлээ. Мөн нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын олон нийттэй харилцах албан хаагч нар холбогдох хэргийн мэдээлэл өгч оролцлоо.Inheritance from Godルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Танилцуулгыг хүлээн авна уу.
Хэвлэл мэдээллийн хэлтэс