Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга”, 3 дугаар хавсралтаар “Шүүгчид нэр дэвшигчийн талаарх илтгэгч гишүүний тайлан”, 4 дүгээр хавсралтаар “Нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн загвар”-ыг тус тус баталсан. Энэ тогтоолд тус зөвлөлийн 2024 оны 06 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

      Тогтоолын нэмэлт, өөрчлөлт Захиргааны хэм хэмжээний актын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №6 дугаар эмхэтгэлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон.

 

Шүүхийн зөвлөлийн 06 дугаар тогтоолтой танилцана уу.