2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж гавьяаныхаа амралтыг эдлэж буй Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лувсандашийн Амарсанааг үдэн гаргах хүндэтгэлийн шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Хүндэтгэлийн шүүх хуралдаанд:

1. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын ажилтнууд

2. Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл

3. Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл

4. Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

6. Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд болон төлөөлөл

7. Үе үеийн хамт ажиллаж байсан ахмад шүүгчид, ажилтнуудын төлөөлөл болон гэр бүл, номын садан нөхөд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Ахмад шүүгч Лувсандашийн Амарсанаа нь өөрийн намтраа товч танилцуулж, Тамгын газрын дарга З.Баяржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, ахмад шүүгчийн өмсгөл тайлах болон тамга гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Шүүхийн шинэтгэлийн бодлогын хүрээнд ахмад шүүгч Л.Амарсанаагийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 

 

Эрхэм хүн таньд урт насалж, удаан жаргахыг ерөөе.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР