Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ээлжит 11-р хуралдаан өчигдөр (2024.02.22) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

      Шүүгчийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх журам” баталлаа. Энэхүү журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг албан ажлын зайлшгүй шаардлагаар адил шатны, ижил эрх зүйн хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэдэг шүүхэд шилжүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхтэй холбогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах юм.

 

       Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэгийг  сэлгэн ажиллуулахаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд М.Очбадрахыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Батбаярын Сэрүүнтунгалагийг шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com