Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Хилэнт эх” хэмээх Ногоон модон луу жилийн босгон дээр 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн зарлигаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайханыг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.
Шүүгч Д.Цогтсайхан нь хуулийн байгууллагад 35 жил буюу шүүгчээр 30 жил, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллахдаа шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, мэдээллээр хангах, хууль тогтоомжийг сурталчлах, шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр олон бүтээлч ажил хийж, шүүхийн шинэчлэлийг тууштай дэмжин идэвх, зүтгэлтэй ажилласан шүүгч юм.
Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдсан шүүгч Д.Цогтсайханд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хамт олны төлөөлөл болон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Гавьяатルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com хуульч Дашнямын Цогтсайхан Танд баяр хүргэж, сайн сайхныг хүсье!
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ