Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулахад шаардлагатай программ хангамж боловсруулах, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл хангах ажлын хүрээнд  “Шүүхийн цахим шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул оролцох хүсэлтэй мэдээллийн технологийн чиглэлээр программ хангамж, техник хангамж, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хамт олон та бүхнийг байгууллагынхаа танилцуулгыг хийхийг урьж байна.

 

          Тус уулзалт, хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй байгууллага, хамт олон та бүхэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны дотор доорх QR кодоор эсвэл албан бичгээр бүртгүүлж болно.

 

Уулзалт хэлэлцүүлэг: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 9:00 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77104949 (58), 88041401, 99199693, 91115695 утаснаас лавлана уу.