Шүүхийн нээлттэй, ил тод байдал-хараат бус бие даасан байдал (сорилт-өөрчлөлт-ирээдүй) уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.01.26) Улсын дээд шүүхийн их танхимд боллоо. Тус хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас Монгол Улсад захиргааны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд санаачлан зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэг шүүх-хэвлэл мэдээлэл: “мэдэх эрх” ба олон нийтийг үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, хамтран ажиллах арга зам, “Шүүхийн бие даасан байдал-олон нийт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд боллоо.
ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн Цэц, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Хүний эрхийн үндэсний комисс, “Шүүхийн сахилгын хороо”, Монголын хуульчдын холбоо, “Монголын өмгөөлөгчдийн холбоо”, “Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн”, “Монголын шүүгчдийн холбоо”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Ханнс-Зайделийн сан” “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инноваци”, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон өмгөөллийн фирмийн төлөөллүүд оролцсон юм.
Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн Д.Мөнхтуяа энэ онд Монгол Улсад захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэхэд биш шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бататгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх ажлыг үндсэн зорилго болгож ажиллахаар зорьж буйгаа хэллээ. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2024 онд шүүхэд тулгамдсан, анхаарал татсан сэдвээр 12 удаагийн өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн эхлэл болгож тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв. Тэрбээр шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр тус танхимаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг олон улсын шүүхийн ил тод, нээлттэй байдлын сайн туршлагаас танилцуулж, шүүгчид, хуульчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж үнэн, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой зөвлөл байгуулдаг олон улсын жишгийг санал болгов.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл шүүхийн ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэхэд Улсын дээд шүүхээс манлайлан ажиллаж байгаад талархаад, шүүхийн ил тод нээлттэй байдлыг сайжруулах талаар болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн шүүхийн мэдээлэл харилцааны стратеги, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй харилцах удирдамж гаргах, шүүх хуралдааныг сурвалжлах журмыг боловсронгуй болгох, албан ёсны эх сурвалж болох сувгийг бүх шатны шүүхэд тодорхой болгохыг зөвлөсөн юм.
Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат “Шүүхийн бие даасан байдал-олон нийт” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Улсын дээд Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт удирдан явууллаа.
Хэвлэл мэдээллийн төлөөллийн зүгээс шүүхийн бие даасан, хараат бус байдлын талаар тодорхой ойлголттой болох үүднээс мэдээлэл солилцох, сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол шүүхийн талаас ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад хэвлэлийнхний зөвлөмж, туслалцааг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцүүлэг ажил хэрэгч уур амьсгалтай болж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон үр дүнтэй болсныг оролцогчид дүгнэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс