Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 9, 10 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.

 

ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

         Хуваарийн дагуу өнөөдөр(2024.01.26) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 38 нэр дэвшигч, сум дундын шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 1 нэр дэвшигч тус тус салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын болон салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт өглөө. 

 

Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

       Даваа гарагт (2024.01.29) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн мэдлэг, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгээ тус тус шалгуулна.

 

 

        Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс