Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлагчийн сонгон бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулах болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар тус тус хэлэлцлээ.

 

     Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарын дагуу холбогдох материалаа ирүүлж, бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг зохион байгуулж, оролцогчдоос “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох журам”-ын дагуу эвлэрлийн гэрээ байгуулах шалгалт, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар, ярилцлагын шалгалтыг авсан.

 

     Мөн хуралдаанаар шалгалтад тэнцсэн эвлэрүүлэн зуучлагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болгож, холбогдох материалыг хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ