Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт энэ сарын 24-нд эхэлнэ. Шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд selection.judges.mn цахим системээр авах юм. Шалгалтын өдөр selection.judges.mn системд нэвтрэхэд "Дан" системээр дамжих боломжгүй тул нэвтрэх нэр, нууц үгээ шинээр үүсгэн мартахааргүй байхаар хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье!