Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.01.18) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар шинээр томилогдсон 13 шүүгчийн Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг шинэчлэн тогтоосон юм. Нэг шүүгчээс ирүүлсэн шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтийг дэмжсэнгүй.
Шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан нэр бүхий сэтгүүлчид Шүүхийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёр шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан асуудлыг тухайн шүүх болон эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэсэн байх тул Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгөхөөр болов.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Мөн нэр бүхий ХХК-аас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Хэвлэл мэдээллийн хэлтэс