Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг хэлэлцэх ээлжит бус 1-р хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.

 

       Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 53 хүсэлт ирүүлснээс 49 нэр дэвшигчийг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд 58 хүсэлт ирүүлснээс 46 нэр дэвшигчийг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 19 хүсэлт ирүүлснээс 16 нэр дэвшигчийг, Сум дундын шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд хүсэлт ирүүлсэн 1 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 14 сул орон тоонд 27 хүсэлт ирүүлснээс 25 нэр дэвшигчийг тус тус 7 дугаар тогтоолоор бүртгэлээ.

 

 

      Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 24, 25, 26, 29, 30-нд зохион байгуулахаар 10 дугаар тогтоолоор батлав.

 

      Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 29, 31, хоёрдугаар сарын 01-нд зохион байгуулахаар 9 дүгээр тогтоолоор батлав.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба

ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com