Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан 19 шүүхийн Тамгын газрын 42 албан хаагч өнөөдөр (2024.01.17) Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулав.

 

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нээж хэлэх үгэндээ “Шүүхийн захиргааны алба хэмээх хаалгыг нээж, цаана нь буй өндөр хариуцлага, ёс зүй, сахилга батыг сахих хүндтэй үүрэг хүлээж буй Та бүхэнд баяр хүргэе! Энэ хүртэл давсан шалгуурууд эргээд түших тулгуур болох тул гагцхүү чин сэтгэл, хичээл зүтгэлээр ажиллахад цаашид торойх саад үгүй юм шүү” хэмээн албан хаагч нарт баяр хүргэж, амжилт хүссэн юм.

 

  

 

       Ёслолын ажиллагаанд нийслэл дэх шүүхүүдээс 29 албан хаагч танхимаар, орон нутаг дахь шүүхүүдээс 13 албан хаагч цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

  

 

     Тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Шударга шүүх гэдэг итгэл шүүгчийн гаргаж буй шийдвэрээс өмнө шүүхийн захиргааны ажилтны ур чадвар харилцаа хандлагаас үүсэж эхэлдгийг үргэлж санаж, өргөсөн тангараг ёсоороо ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаарай. Шүүх эрх мэдлийн салбарын залгамж халаа болж шударга шүүхийн төлөө зүтгэх та бүхний ажил, үйлсийн их аянд амжилт ерөөе. Харин төрд өргөсөн тангараг гэдэг ерөөл биш хариуцлага байдаг гэдгийг үргэлж санан, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэхийг хүсье” хэмээснээр ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 онд давхардсан тоогоор 444 шүүхийн захиргааны албан хаагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас 168 сул орон тоог нөхсөн байна.

 

 

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл

Хэвлэл мэдээллийн хэлтэс