Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Д.Зүмбэрэллхам нарыг өнөөдөр (2024.01.16) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд байлцав.

 

 

       Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон гадаад хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан юм.

       Энэ үеэр тус зөвлөлийн дарга Л.Энхбилэг Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулан хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа онцгой чухал болохыг онцолж, өнгөрсөн хугацаанд гадаад харилцааг өргөжүүлэхэд Гадаад харилцааны яамны дэмжлэг туслалцаа их байсанд талархал илэрхийлэв.

       Мөн цаашид Шүүхийн ерөнхий зөвлөл гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, санамж бичиг байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцож, зэрэгцэн хөгжихөд Гадаад харилцааны яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс