Бишкек дэх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) нь Төв Азийн бүсийн залуу эрдэмтэн, судлаачдад зориулан “Хүний эрх, тогтвортой байдал”-ын чиглэлээр магистрын хөтөлбөр зарласан байна. Хөтөлбөр 2024 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 18 сарын турш үргэлжилнэ.

 

     Олон улсын хүний эрхийн эрх зүй, Сайн засаглал ба тогтвортой байдлын зарчим, Хэм хэмжээ ба стандарт зэргээр суралцах хүсэлтэй эрдэмтэн, судлаачид уг хөтөлбөрт материалаа илгээх боломжтой ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хууль зүй, социологи, олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухаан болон түүнтэй адилтгах бусад сэдвээр дээд боловсролын эрдмийн зэрэгтэй (дөрвөн жилийн бакалаврын зэрэг, Мэргэшсэн диплом эсвэл бакалаврын төгсөх курс) байх эсвэл дүйцүүлэх бусад
  • Афганистан, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан эсвэл ЕАБХАБ-ын гишүүн бусад улсын аль нэг улсын иргэншилтэй байх
  • Төв Азийн хүний ​​эрх, тогтвортой байдал, ардчилал (Олон улсын хүний ​​эрхийн хууль, гэрээ, дэглэм, Тогтвортой хөгжлийн 17 зорилго ба Төв Азийн сайн засаглал) чиглэлээр мэргэжлийн болон/эсвэл судалгааны сонирхолтой гэдгээ харуулсан байх
  • Англи хэлний ахисан түвшин (IELTS-ийн шалгалтад 6.5 эсвэл TOEFL-д 90-оос доошгүй оноо)-той байх

 

Хэрэв танд IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээ байгаа бол үүнийг байршуулах боломжтой бөгөөд хэрэв байхгүй бол шалгарсан тохиолдолд ЕАБХАБ-ын Академийн англи хэлний шалгалт өгнө.

 

      Материалыг Бишкекийн цагаар 2024 оны нэгдүгээр сарын 31-ны 23.00 цаг хүртэл Бишкек дэх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын цахим сайтаар хүлээн авна.

 

Хөтөлбөрийн хүрээнд дараах боломжийг санал болгож байна. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Сар бүр 450 еврогийн тэтгэлэг
  • Киргизстан, Бишкек хот руу буцах аялал (бизнес ангиллаар)
  • Эмнэлгийн үндсэн даатгал (Киргиз улсын иргэдээс бусад)
  • Өндөр голчтой оюутнууд Европт дадлага хийх

 

Жич: Хөтөлбөрт шаардлага хангасан 20 иргэнийг суралцуулна.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөл нь гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагаа болон төрийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлын хүрээнд дээрх мэдээллийг бэлтгэн, хүргэж байна. Хөтөлбөрт материал илгээх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж, авна уу.

 

Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс