Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын хүрээнд шүүхийн цахимжуулалтыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Дээрх зорилтыг биелүүлэхээр гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Төрийн департментаас хэрэгжүүлдэг Фулбрайтын мэргэжилтэн хөтөлбөрт хүсэлт илгээн, хамтран ажиллахаар боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллах мэргэжилтнээр Хатагтай Анн Фаррар сонгогдон, анхны уулзалтаа өнөөдөр (2024.01.12) цахимаар зохион байгуулав.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар оролцож, ажлын төлөвлөгөө болон бусад зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс