Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлт гаргасан шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ
№ | Одоо ажиллаж буй шүүх | Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтэй шүүх | Шүүгчийн тоо |
1 | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх | 1 |
Нийт | 1 |
Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
"Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
ажлын алба