Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг болон Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг нар “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлэгт оролцож байна.
Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлдэг бөгөөд энэхүү саналыг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Уг сургалт, хэлэлцүүлэгт энэ сарын 3-5-ны хооронд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 300 гаруй албан хаагчийг хамрагдаж буй юм.
Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам