Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зарлигаар  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Содномтүнрэвийн Будыг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа. 


       Монгол Улсын Гавьяат хуульч, шүүгч С.Буд нь ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хуулийн ангийг 1987 онд эрх зүйч мэргэжлээр төгсч Сүхбаатар аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгчээр  ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр шүүгч, Ерөнхий шүүгчээр нийт 36 жил ажиллаж байгаа бөгөөд шүүхийн салбараас төрсөн 40 дэх Гавьяат хуульч болж байгаа юм.  

 

       Монгол Улсын Гавьяат хуульч Содномтүнрэвийн Буд Танд баяр хүргэж, сайн сайхныг хүсье!


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ