Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд талархал илэрхийллээ.

 

 

       Талархал, дурсгалын зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Н.Отгончимэг, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар гардуулав.

 

 

      Талархалд, "Монгол Улсын шүүхийн шүүгчдээс анх удаа Олон Улсын Эрүүгийн шүүхийн өндөр босгыг давж, тус шүүхийн шүүгчээр бүс нутгаа төлөөлөн сонгогдож Монгол хүн (шүүгч)-ний үнэлэмжийг дэлхийд бататгасан Танд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс халуун Талархал илэрхийлье. Олон Улсын эрх зүйн тавцанд Монгол хүний саруул ухаан, шүүгчийн эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадварыг илтгэн харуулж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, амжилт хүсье. Дэлхийн шүүх эрх мэдлийн салбарт Монгол шүүгчийн буухиа үл тасраг." хэмээжээ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс