Монголын шүүгчдийн холбооны санаачилгаар тус холбооны гишүүн, шүүгч Д.Батцэцэг, Б.Сугиржав, Д.Мөнхтуяа, Э.Оюун-Эрдэнэ, Т.Жавхлантөгс, М.Оюунцэцэг, Т.Ганчимэг, Т.Алтантуяа, С.Өлзий-Отгон, Г.Энхцэцэг нар энэ сарын 08-15-ны өдрүүдэд Япон улсын шүүхтэй танилцаж, Хууль зүйн сургуулиар зочилж лекц сонсов.

       Энэхүү танилцах аяллыг санаачилж, бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, зохион байгуулсан хуульч, багш Oка Хидео болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, шүүгч Ц.Эрдэнэчимэг, А.Сарантуяа, Б.Адъяасүрэн, Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам, шүүгчдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч М.Наранчимэг, туслах ажилтан Н.Маргад-Эрдэнэ, жолооч, хөтөч Г.Хурцгэрэл, А.Сэргэлэнбаатар нарт танилцах аялалд оролцсон шүүгч нар талархал илэрхийллээ.

      Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Япон Улсын Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Даваажаргал нар дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс