Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр (2023.12.19) БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

 

 

       Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Жан Яан, Цагдаагийн ахлах атташе, Цагдаагийн бригадын генерал Ши Юунбинь, Цагдаагийн атташе, Цагдаагийн хошууч Э.Жаранзургаа нар оролцов.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Элчин сайд Шэнь Миньжуаньд хандан анх уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, томилогдсонд нь баяр хүргэсэн юм. Элчин сайд Шэнь Миньжуань хоёр орны шүүх эрх мэдлийн салбарт гүүр болон ажиллахаа илэрхийлээд 2024 онд дипломат харилцаа тогтоосны 75 жил, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн тухайгаа дурдлаа.

 

  

 

       Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 2024 онд хамтран ажиллах саналаа хүргэж,  Элчин сайд Шэнь Миньжуань бүх боломжит байдлаар дэмжиж ажиллахаар болов.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс