Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2023.12.08) хуралдаж, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тухай саналыг хэлэлцэн баталлаа.

 

       Монгол Улсын Ерөнхийлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 308, 309, 310, 311 дүгээр тогтоолын дагуу дараах нэр дэвшигчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ.

 

 

Хуулийн лавлагаа:

34.8.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.