Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн үйл ажиллагаатай танилцах “Нээлттэй шүүх” өдөрлөгийн удирдамжийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдад Шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлогийг таниулах өдөрлөгийг шүүхийн байранд зохион байгууллаа.

 

  

 

       Тус үйл ажиллагааны хүрээнд сурагчдад шүүхийн талаар асуумж бөглүүлсний дараа Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан шүүхийн тухай ойлолт, эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэх ньルイヴィトン スーパーコピー バッグ сэдвээр танилцуулга хийсэн бол Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг, зөрчил  шийдвэрлэх процессын талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР