НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхийн Тамгын газар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёс суртахуунтай байх хандлага төлөвшүүлэх зорилгоор “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр сургалт хийж, сурагчдын саналыг сонслоо.

 

  

 

       Сургалтыг тус шүүхийн Тамгын газрын дарга З.ルイヴィトン スーパーコピー バッグБаяржаргал болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Ган-эрдэнэ нар удирдан явуулж, сургалтын үеэр сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

 

            Тус сургалтад Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн 1-12 дугаар бүлгийн 400 орчим сурагчид хамрагдсан.

               

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР