Харааны бэрхшээлтэй иргэдийг шүүхээр үйлчлүүлэх боломжоор хангах зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэл, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, шүүхийн Тамгын газрын салбар архиваас баримт хуулбарлан авах хүсэлтийн загварыг тус тус “брайль үсэг”-ээр тусгайлан хэвлүүлж шүүхийн мэдээлэл лавлагааны албанд байршууллаа.

 

  

 

       Брайль үсгээр хэвлүүлсэн нэхэмжлэлийн загвар, гарын авлагыг байршуулснаар хараагүй иргэд бусдын тусламж авахгүйгээр шүүхээс шууд мэдээлэл авах боломж бүрдсэнээрээ онцлогтой юм.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР