Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн улмаас нуранги үүсэж, гал түймэр гарсан үед аврах ажиллагаа явуулах тактик сургуулийн төлөвлөгөө”-г баталж төлөвлөгөөний дагуу танхимын болон практик сургалтыг шүүхийн байран дээр 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

 

  

 

       Сургалтаар газар хөдлөлтийн улмаас гэнэтийн осол болсон үед зохион байгуулалтын ажлыг хэрхэн шуурхай зохион байгуулж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн эрэн хайх, аврах ажиллагааг хийж, гэмтэж бэртсэн хүмүүст анхан шатны тусламж хүргэх чиглэлээр явагдлаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар