Канадын техникийн туслалцааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

        Уг төслийн зорилго нь шүүгчийн ёс зүйн зөвлөх хөтөчтэй болох, ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг төлөвшүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах оновчтой арга зүйг нэвтрүүлэх юм.

 

  

 

       Төслийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 4-ний хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Л.Энхбилэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Б.Сугар, сэтгүүлч Г.Улсболд, иргэний нийгмийн байгууллын төлөөлөл Т.Алтангэрэл нар Канад Улсад айлчиллаа.

 

 

      Айлчлалын хүрээнд Канад Улсын Дээд шүүх, Холбооны Шүүхийн комиссарын алба, Онтарио мужийн шүүх, Гадаад харилцааны яаманд тус тус зочилж, туршлага судлав.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс