Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ын 5.1, 5.7 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Ариунболд, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар 2023 оны 09 сарын 11-ний өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар