Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.11.23) боллоо. Хуралдаанаар Шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авахаар болов.
Нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцээд, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэлээ.
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
Нэр бүхий нэг шүүгчээс ирүүлсэн чөлөө олгох хүсэлтийг хэлэлцээд, албан бичгээр хариу хүргүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс