Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний 261, 262 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу өнөөдөр(2023.11.16) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд бүртгүүлсэн 52 нэр дэвшигч "салбар эрх зүйн мэдлэг" болон тэдгээрийн нэгдүгээр ээлж нь "салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар"-ын шалгалт өглөө.
Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.
Маргааш (2023.11.17) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хоёрдугаар ээлж "салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар"-ын шалгалтад хуваарийн дагуу оролцоно.
Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс