Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Онцгой байдлын газартай хамтран шүүгч, захиргааны ажилчид, цагдаагийн газрын албан хаагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгууллаа.
Сургалтаар галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах зэрэг мэдээлэл өгч, гал унтраах дадлага сургуулилт зохион байгуулав.