Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10-р сарын 20-ны 48 дугаар ээлжит хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 150 нэр дэвшигчийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 62 хүсэлт ирүүлснээс 56 нэр дэвшигчийг, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 44 сул орон тоонд 71 хүсэлт ирүүлснээс 62 нэр дэвшигчийг, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд 18 хүсэлт ирүүлснээс 16 нэр дэвшигчийг, сум дундын шүүхийн шүүгчий 1 сул орон тоонд 3 хүсэлт ирүүлснээс 2 нэр дэвшигчийг, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7 сул орон тоонд 18 хүсэлт ирүүлснээс 17 нэр дэвшигчийг тус тус 259 дүгээр тогтоолоор баталлаа.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.
Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг 11 дүгээр сарын 13-23-ны өдрийн хооронд баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба