Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар Н.Батзориг, Н.Батчимэг нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.
Тус шүүгчид шүүгчийн сонгон шалгаруулалтад хуульд заасны дагуу оролцож, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын нийлбэр оноогоор хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн юм.
Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу шүүгчийн албан тушаалд томилогдов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс