Нийт шүүгчийн чуулган зохион байгуулах ажлын хэсгийн 15-р хуралдаан 2023.09.21-ний өдөр болсон. Хуралдаанаар Нийт шүүгчийн чуулганы Тооллогын комиссын гишүүний нууц санал хураалтад хэрэглэх саналын хуудасны загварыг хэлэлцэн батлав.
Ажлын хэсгийн хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтын “НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ЦАХИМ ХУУДАС” цэс болон дараах линкээр https://judges.mn/login орж авна уу.