Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ХНБГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор Эрик Хилгендорфийг хүлээн авч уулзлаа.

 

 

      Энэ үеэр  шүүхийн цахимжуулалтын нөхцөл байдал, цахим нотлох баримт ашиглах зэрэг сэдвээр санал солилцож, ХБНГУ-ын туршлагаас хуваалцав. Уулзалтад Ханнс-Зайделийн сангийн эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар оролцсон.

 

  

 

      Үргэлжлүүлэн профессор Эрик Хилгендорф эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт "Цахим нотлох баримт" сэдвээр танхим, цахим хосолсон илтгэл хэлэлцүүлэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс