Судлаач, хуульч, эрх зүйч Таныг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцохыг урьж байна.

Зорилго:

Энэхүү илтгэлийн уралдааны зорилго нь эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үр дүн,үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотой санал, санаачилгыг дэмжих, сурталчлах, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.

Илтгэлийн сэдэв:

  • Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизм
  • Цахим эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын асуудал ба олон улсын туршлага

Хугацаа:

Илтгэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл [email protected]  цахим шуудангаар хүлээж авна.

Илтгэлийн шалгаруулалт:

Уралдаан 2 шаттай явагдана.

Эхний шатанд илтгэлүүдийг хүлээн авч 8 илтгэлийг хоёр дахь шатанд шалгаруулна. Эхний шатны шалгаруулалтын дүнг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн https://judcouncil.mn/site/news/46 цахим хуудаст 2023 оны 10 дугаар сарын 27-нд нийтэлнэ.

Хоёр дахь шатанд шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна. Хугацааг жич товлоно.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавих шаардлага:

Зарласан сэдвийн аль нэгийг сонгосон байх;

Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдал, дэвшүүлж буй шийдэл, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;

Олон улсын чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

Илтгэл нь эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан хураангуй, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, иш татсан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх;

Илтгэлийн зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;

Илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.

 

Илтгэлийн хэлбэр:

Илтгэл нь A4 цаасан дээр 6-8 нүүрэнд багтсан, мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ 12 байна;

Илтгэлийг Arial фонтоор /MS Word/ бичсэн байна;

Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна;

Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.

Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй.

Уралдаанд ирүүлсэн илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Шагналын сан:

Тэргүүн байр - 1 (Өргөмжлөл, 3,000.000 төгрөг)

Дэд байр - 1 (Өргөмжлөл, 2,000.000 төгрөг)

Гутгаар байр - 1 (Өргөмжлөл, 1,000.000 төгрөг)

Холбогдох утас: 77104949 (26)