Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зарлагдсан “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр (2023.08.29) хуралдаж, шилдэг бүтээлийг шалгаруулаа.
Уралдааны материалыг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ний хооронд хүлээн авсан бөгөөд тэргүүн байранд Монгол Улсын дээд шүүхийн судлаач, ахлах мэргэжилтэн А.Арай Д.Дарьсүрэн нарын “Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тусгайлан тогтоох нь шүүхийн захиргааны хөгжилд эергээр нөлөөлөх нь” өгүүллээр шалгарлаа.
Дэд байранд Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ж.Ариунжаргал “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Бадамсүрэн “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил: Цахим шилжилт цаашдын төлөв” өгүүллээр тус тус эзэлсэн юм.
Гуравдугаар байранд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек “Шүүхийн захиргааны хөгжилд мэдээлэл технологийн салбарын үүрэг оролцоо”, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Алтансугар “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил” өгүүллээр тус тус шалгарлаа.
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Г.Цэрэндэжид “Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжил, тулгамдаж буй зарим асуудал” өгүүллээр тусгай байр эзэллээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс