Шүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газраас анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, Хэргийн хөдөлгөөний удирдлагын болон Үйлчилгээний хэлтсийн дарга, Мэдээллийн технологийн мэргэжилтэн нарыг оролцуулсан цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

      Хэлэлцүүлгийн үеэр анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 2 дугаар улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд байдлаар цахимаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг танилцуулав.

        Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн алдаа, зөрчлийг бууруулах талаар санал солилцон мэдээллийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, зөвлөмж өгсөн. Мөн Тамгын газрын дарга нарт тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч ажиллалаа.

 

Мэдээллийн технологийн газар