Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны наймдугаар сарын 10-ны 37 дугаар ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 345 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид чөлөө олгох журам”-ын дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чөлөөг нэг жилийн хугацаатай олгохоор болов.
Шинээр томилогдсон 12 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ын дагуу тус тус тогтоолоо.
Зарим шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгож, үндсэн шүүхэд нь буцаан ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс