Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, залуучуудын ордноос зохион байгуулж буй Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлж, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилготой ‘’МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-ТАНИЛЦАХ ДАДЛАГА’’ аяны хүрээнд 2023 оны 04 сарын 13-ны өдөр ахлах ангийн сурагчид Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын байр, шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдыг шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэн хүлээн авч, “Нээлттэй танхим”, “Иргэд өөртөө үйлчлэх хэсэг”, “Шүүхийн үйлчилгээний төв” болон шүүхийн номын сан, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны явц, шүүхийн байгууллагын онцлогын талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Шүүхийн үйл ажиллагаатай танилцсан ахлах ангийн сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.