Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар баталсан ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, санал боловсруулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэгээр ахлуулсан ажлыг хэсэг Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээлэл авч, илэрсэн алдаа зөрчлийг тухай бүр арилгуулах, засаж залруулах зөвлөмж өгч ажиллаж байна.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг