Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 29 дүгээр тушаалын дагуу 2023 оны нэгдүгээр улирлын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хяналт-шинжилгээ хийсэн.

 

           Тус шалгалтын явцад манай шүүхээс илэрсэн Цахим хяналт-шинжилгээний алдаа, зөрчлийн жагсаалттай танилцаж, тус жагсаалтад дурдсан алдаа, зөрчилд хариу тайлбар ирүүлэхтэй холбоотойгоор 2023 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Шүүхийн тамгын газрын ажилчид хуралдан  гаргасан алдаа дутагдлаа засаж залруулах, цаашид алдаа зөрчлөө багасгаж ажиллах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ ярилцлаа.

 

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар