Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ахмадын Салбар Зөвлөл хамтран, ахмад шүүгчид шүүхийн залуу, дунд үеийнхэнд ажил, амьдралын арвин туршлагаа хуваалцах уулзалтыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар 2012-2021 онд ажиллаж байсан ахмад шүүгч Дэлэгдоржийн Алимаа тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албаны Эвлэрүүлэн зуучлагч Ц.Байгалмаа, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан А.Раднаабазар нартай ажлын туршлагаа хуваалцаж, халуун яриа өрнүүлж, шүүхийн шүүн таслах ажлын практикаа хуваалцсан нь өгөөжтэй, үр дүнтэй ажил боллоо.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар